Subject: VSS: Dr. Baatar Shirchin "Ноён гэгээний шадар шавь Лувсанхайдавын цадиг| (The Life and Times of Luvsankhaidav, the Disciple of Noyon Gegeen)" 2/23, Лхагва, 22:00 цаг (УБ) | 09:00 цаг (EST)

ACMS Виртуаль илтгэлийн цуврал | Virtual Speaker Series
Илтгэл: "Ноён гэгээний шадар шавь Лувсанхайдавын цадиг"

Title: "The Life and Times of Luvsankhaidav, the Disciple of Noyon Gegeen"
(Event language: Mongolian)

Илтгэгч: 
Др. Ш.Баатар, монгол судлаач, зохиолч

Speaker: Dr. Baatar Shirchin, Mongolian Studies scholar, author

Хэзээ: Лхагва, 2-р сарын 23, 22:00 цаг (УБ)

Date: February 23, 10 pm (ULAT); 9 am (ET); 6 am (PT)



Абстракт:

Зохиолч, түүх судлаач Ш.Баатар шинээр гарсан "Хайрхаан!" номынхоо түүхэн судалгааны тухай илтгэл тавина. Наймдугаар дүрийн Ноён хутагтын шадар шавь Лувсанхайдав нь Өвөр Монголын Шилийн голын чуулганы Сөнөд баруун гарын хошууны Сэвжүү Зараа сүм, Халхын хуралд шавьд шавилан сууж байгаад 1945 онд чөлөөлөгдсөний дараа Өвөр Монголд болсон иргэний дайны хөлд өртөж, Ноён гэгээнээ алдаж, Зурхайч лам багшийнхаа хамт Жанчхүү, Цахар, Улаанцав, Алшаагаар дамжин Зүүн Төвөдийн Лавран, Гүмбүм хийдэд хүрч, зурхайч багшаасаа салж, Да ламыг олохоор Төвөдийн нийслэл Лхаса хүрч шавилан сууж байгаад Энэтхэгийн Калимпон хотод очиж Да ламтай учирна. Багшийнхаа хамт Энэтхэг, Балбаар эргэл мөргөл хийж байгаад Дилав хутагтын хүсэлтээр АНУ-д 1965 онд ирдэг. Да лам Бэркли дэх Калифорнийн их сургуульд багшилж байгаад 1969 онд өөд болоход нь бие даан амьдарсаар өдүгээ 92 нас хүрсэн Лувсанхайдав гуайн ээдрээтэй амьдарлыг энэхүү номонд хүүрнэсэн болно. Ямар ч үхлийн аюулаас монгол хүний мэргэн ухаанаар мултран гарч, өөрийн итгэл үнэмшлээрээ амьдарч ирсэн тухай маш олон сургамжтай яриаг тус номд дэлгэсэн байна.


Намтар:
Др. Ш.Баатар нь Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. Хуучин ЗХУ-д компьютерын мэргэжлээр сураад, ЭМЯ, Анагаах ухааны хүрээлэнд программист, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад Япон улсын Хамамацу хотын Анагаах ухааны их сургуулийн докторантурт суралцаж, анагаахын компьютерын ухааны докторын зэрэг хамгаалсан. Улмаар АНУ-ын Харвардын их сургуульд докторын дараах сургалтаа дүүргээд Америкийн баруун эргийн Цахиурын хөндийд мэргэжлээрээ 24 жил ажиилаж байна. Эхнэр хоёр хүүгийн хамт Сан Франциско хотноо амьдардаг.

Тэрээр түүх соёл иргэншил сонирхон судалдаг тул Бэркли дэх Калифорнийн их сугуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд 4 жил зочин эрдэмтэн байж, Стэнфордын их сургуульд оройгоор 12 жилийн турш дэлхийн соёл иргэншил, археологийн мэргэжлээр суралцсан. "Монгол гэгээн Ажиа ринбүүчи", "Миний өссөн монгол ахуй", "Хайрхаан!" номын зохиогч, "Сайн ноён ханы хүрээний түүх" номыг найруулан гаргасан. Ажиа гэгээний намтар болох "Цагийг бэлгэдэгч наран чөлөө" номын тэргүүн бүлгийг англи хэлнээс орчуулсан. "Эзэнт гүрний туульс", "Чингис хааны шүтээн хөрөг", "Эзэн сангийн тайлбар" зэрэг номын редактор болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Оролцох сонирхлоо бүртгүүлэх:
About ACMS:
The American Center for Mongolian Studies (ACMS) is a non-profit organization dedicated to supporting scholarship in Mongolian Studies. 
The Virtual Speaker Series promotes information exchange on a variety of subjects related to Mongolia and is free and open to the public.
American Center for Mongolian Studies, 642 Williams Hall, 255 S. 36th St, Philadelphia, PA 19104, United States
You may unsubscribe or change your contact details at any time.