Subject: VPS: "Space Science | (Сансар судлал)" June 29, 2021

ACMS Виртуаль хэлэлцүүлгийн цуврал | Virtual Panel Series
Илтгэл-хэлэлцүүлэг: 
Сансар судлал 
Title: Space Science (This event will be organized in Mongolian, and the recording will later be uploaded with English subtitles.)

Хэзээ: 
Пүрэв, 6-р сарын 29, 20:00 цаг (УБ)
Date: June 29, 8 pm (ULAT); 8 am (EDT)

Хаана: 
Нэвтрэх: Доорх холбоосоор овог, нэр, имэйлээ бүртгүүлснээр имэйл рүү нь хурлын Зүүмийн урилга илгээгдэнэ
Link: Please enter your first and last name and email to the signup form. The Zoom link for the meeting will be emailed to you.
https://app.getresponse.com/site2/virtualspeakerseries_mong/?u=BlPb&webforms_id=B1F6j
Бид “Virtual Panel Series” цувралын 6-р сарын дугаарыг монгол хэл дээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын сэдэв “Сансар судлал”. Энэ удаагийн дугаарт гурван илтгэл тавигдах бөгөөд дараа нь үзэгчдийн асуултанд хариулна.

Илтгэл №1. "Мазаалай хиймэл дагуул" Др. Д.Эрдэнэбаатар, МУИС, ШУС, Нано хиймэл дагуул хөгжүүлэх лаборатори

Абстракт: Мазаалай хиймэл дагуул нь 2017 оны 7 сарын 7-нд задгай сансарт гарч ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 5 сарын 12-нд үүргээ гүйцэтгэж дууссан байдаг. Уг төслийн үндсэн зорилго нь сансрын технологийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх байсан. Одоо төсөл дээр ажиллаж байсан мэргэжилтнүүд МУИС-д ажиллангаа хоёр дахь хиймэл дагуул Тэмүүлэл дээр ажиллаж байна.

Илтгэл №2. "Сансрын тээвэрлэгч пуужингийн технологи ба Монгол улсад хөгжүүлэх боломж" Б.Энхтайван, Бага оврын судалгааны туршилтын пуужингийн төсөл, Франц улсын ISAE-ENSMА

Абстракт: Сансарт гарах гарц өөрчлөгдсөөр байна. Хиймэл дагуулууд, сансрын аппаратуудын хэмжээ жил ирэх тутам жижгэрч улмаар тэдгээрийг сансарт хөөргөх зардал буурч шинээр үүсч буй болон одоогийн тоглогч нарт цоо шинэ боломжуудыг олгосоор байна. Дөнгөж 21-р зуун гараад удаагүй байх үед сансрын уудамд гарцтай хэдхэн улс байсан бол өнөөдөр шинээр бий болж буй хувийн компаниуд, шинжлэх ухааны байгууллагууд, арилжааны байгууллагууд гэх мэт олон салбар, улсуудад нээлттэй болжээ. 40 жилийн өмнө бид өндөр хөгжилтэй улсын ач тусаар сансарт нисч, эрдэм шинжилгээний ажлууд явуулж байсан бол өнөөдөр өөрсдийн нөөц бололцоо, боломжийг ашиглан хөгжлийн шинэ цаг үетэй дахин мөр зэрэгцэн явах нь зүй ёсны хэрэг юм. Монгол улс нь сансрын тоглогч байх ёстой. Сансрын шинэ өрсөлдөөнд өөрийн улсыг оруулж, техник технологийн тогтвортой хөгжлийг эх орондоо бий болгох замаар сансрын тээвэрлэгч пуужингийн технологийг хөгжүүлэх нь Монгол улсын эдийн засаг болон шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшил, инновацид хүчтэй түлхэц өгөх мөн дэлхийн сансрын зах зээлийн сувгийг эх орондоо төвлөрүүлж, сансрын технологи дээр суурилсан эдийн засгийн шинэ урсгалыг нээх боломжтой болох юм.

Илтгэл №3. "Олон улсын сансрын станцын тухай" Ч.Амаржаргал, ШУА, Одон орон геофизикийн хүрээлэн

Абстракт: ОУСС нь 1998-2011 оны хооронд баригдсан бөгөөд өмнөх станцын туршлагаа ашиглан 16 орон бүтээн байгуулалцсан. Илтгэлээр ОУСС-ын техникийн үзүүлэлт, 1998 оноос одоог хүртэл ашиглаж байгаа олон улсын сансрын станцын бүтэц бүрэлдэхүүн, үүрэг судалгааны тухай товч тайлбарлана.

Илтгэгчдийн тухай:

Д.Эрдэнэбаатар 2009 онд МУИС-ийн ФЭС-ийг Физик Электроник мэргэжлээр төгссөн. 2017 онд Японы Кюүшүгийн Технологийн Институтэд Сансрын технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Одоо МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимд ажиллаж байна. Япон улсад
суралцаж байх хугацаандаа 2015-2017 онуудад Мазаалай жижиг оврын судалгаа
шинжилгээний зориулалттай хиймэл дагуулын төсөл дээр ажилласан.

Б. Энхтайван 2009 онд Канад улсын Бритиш Колумбын Технологийн Институтыг Агаарын хөлгийн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. 2015 онд ШУТИС-ийн Механик Тээврийн Сургуулийг Нисэх техникийн механик инженер, 2018 онд Франц улсын Агаар Сансрын Дээд Институтыг Агаар-сансрын хөдөлгүүрийн инженер мэргэжлээр (Магистр, M.Sc) төгссөн. 2009-2015 онд МИАТ ХК-д агаарын хөлгийн ашиглалтын инженер, 2017-2018 Франц улсын үндэсний эрдэм шинжилгээний төв CNRS, Тэсрэлтийн хөдөлгүүрийн асаалтын судалгаа, 2018 оноос эхлэн Швейцар улсад, агаарын хөлгийн гэрчилгээжүүлэгч инженер мэргэжлээр ажиллаж байгаа. Мөн 2019 оноос эхлэн Бага оврын судалгааны туршилтын пуужингийн төсөл дээр хөдөлгүүр, туршилтын системийг хариуцан, ерөнхий инженер мэргэжлээр ажиллаж байна.

Ч.Амаржаргал нь Шинжлэх Ухааны Академийн Одон орон Геофизикийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг бөгөөд МАРС-Ви төслийн гишүүн.

Дэлгэрэнгүй мэдээллийг болон илтгэгчдийн :
https://www.mongoliacenter.org/vss-18/
About ACMS:
The American Center for Mongolian Studies (ACMS) is a non-profit organization dedicated to supporting scholarship in Mongolian Studies. 
The Virtual Speaker Series promotes information exchange on a variety of subjects related to Mongolia and is free and open to the public.
American Center for Mongolian Studies, 642 Williams Hall, 255 S. 36th St, Philadelphia, PA 19104, United States
You may unsubscribe or change your contact details at any time.