Нэгэн Америк эмэгтэй Монголын тайга руу хийсэн аялалаараа нүүдэлч цаатан иргэдийн амьдрал, тэдний соёлоос суралцана. Тэрбээр тэнд байх хугацаандаа оюун санааны ертөнц, бодит байдал, эртний эмчилгээний аргуудыг танин мэдэж, сэтгэл зүрхээрээ тэдэнтэй хүчтэй холбогдоно
Сас Кари нь мэргэжлийн сувилагч, энергиэр эмчлэгч, сурган хүмүүжүүлэгч, зохиолч, киноны уран бүтээлч хүн. Монголын нүүдэлчдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий Номадикейр хэмээх байгууллагын захирал, Тэрбээр мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газар эрүүл мэндийн боловсролын зөвлөхөөр ажиллаж байлаа. Квакер болохынхоо хувьд тэрбээр асар том уд модны дэргэд барьсан жижигхэн тоосгон байшинд суудаг бөгөөд ихэр ач хүү нар дээрээ очих дуртай.
|