(English Below)
Семинар: Мэдээллийн боловсрол ба баримт шалгах суурь ойлголтууд
Мэдээллийн боловсрол нь цаг үеийн мэдээ мэдээлэл, телевиз, кино, видео тоглоом, зар сурталчилгаа болон нийгмийн сүлжээний сувгуудын аливаа агуулгыг задлан шинжлэх, шүүн тунгаах чадвар юм. Мэдээллийн боловсролд медиа агуулгыг бизнес гэдэг утгаар авч үзэж, энэхүү бизнесийн загвар бидний авч буй мэдээ мэдээлэлд хэрхэн нөлөөлж байгааг тодруулдаг. Мөн хараат бус мэдээллийн эх сурвалжуудыг судлахын зэрэгцээ бид өөрсдөө медиа агуулга бүтээх, идэвхтэй оролцох ур чадварыг хөгжүүлдэг. Мэдээллийн сувгаар дамжаагүй хувийн туршлагуудыг ч мөн авч үздэг. Мэдээллийн боловсрол нь олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү семинар нь баримт шалгах үндсэн техникүүдээс хуваалцаж, Монгол улсад буруу ташаа мэдээллийн урсгал хэрхэн өрнөж буйг тайлбарлана. Түүнчлэн, өдөр тутмын амьдралдаа ашиглаж болох мэдээллийн боловсрол, баримт шалгах ур чадварын суурь зөвлөмж, санамж өгч, телевизийн зар сурталчилгаанд хамтдаа дүн шинжилгээ хийснээр өндөрлөнө.
Сургагч багш нар:
Доктор Дэвид Гракон, Фулбрайтын мэргэжилтний тэтгэлгийн хүрээнд Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн Үүр төвтэй хамтран ажиллаж байна.
Ш.Билгүүн, Үүр төвийн дэргэдэх Монголын Баримт шалгах төвийн Ахлах баримт шалгагч
Хэзээ: 2024 оны 10-р сарын 16-ны Лхагва гараг, 17:30–19:30
Хаана: Америкийн Монгол Судлалын Төв (ACMS)
(Д.Нацагдоржийн нэрэмжит ХТНС-ийн зүүн хаалга, Inde Ресторан болон UB Comedy клубын ард)
Бүртгэл (үнэгүй): https://forms.gle/qX5DsP3eu6jqF5bd7
Workshop: Introduction to Media Literacy and Fact Checking
Media literacy is the ability to critically analyze and critique media content such as news, TV, movies, video games, advertising and social media. Media literacy entails an understanding of media as a business, and how this economic model impacts the kind of media and messages we have access to. Media literacy explores alternative/independent media sources as well as our own ability to participate and actively make media content. Media literacy encourages un-mediated (or non-media) experiences as well. Media literacy is necessary for an informed public and for the greater good of a democratic society. This workshop will also cover basic fact checking techniques and the context of countering faulty information flows in Mongolia. This practical workshop will provide basic tips and suggestions for attaining media literacy/fact checking skills that can be implemented immediately in your daily life and will culminate in the group critique of a TV commercial.
Instructors: Dr. David Gracon, U.S. Fulbright Specialist and Director, Media Literacy Access Initiative, and Sh. Bilgunn, Senior Fact Checker at the Mongolian Fact Checking Center and Nest Center for Journalism Innovation and Development
When: 5:30-7:30pm, Wednesday, October 16th 2024
Where: the American Center for Mongolian Studies (ACMS)
Natsagdorj Library, East Entrance, Seoul St–7 (behind Inde Restaurant and UB Comedy)
Registration (free): https://forms.gle/qX5DsP3eu6jqF5bd7