Subject: АМСТ цуврал онлайн илтгэл - Намжилчойжилын Алтантөгс - БНМАУ-БНХАУ-ын 1955 оны ажиллах хүчний хэлэлцээр ба Монголын бодлого | PRM-PRC 1955 Labor Negotiations & Mongolia's Policy 6/23, Лхагва, 09:30 цаг (УБ) | 21:30 цаг (EST)

АМСТ - Онлайн илтгэлийн цуврал
БНМАУ-БНХАУ-ын 1955 оны ажиллах хүчний хэлэлцээр ба Монголын бодлого 
ACMS Virtual Speaker Series with Dr. Altantug Namjilchoijil, PRM-PRC 1955 Labor Negotiations & Mongolia's Policy
Илтгэл Монгол хэлээр болно. Event language: Mongolian.

Хэзээ: Пүрэв, 6-р сарын 23, 09:30 цаг (УБ), 21:30 (EST)
Хаана: Зүүмээр болно. Энд дарна уу.  (this is the Zoom link)
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.mongoliacenter.org/vss-2022-june/
Оролцох сонирхлоо бүртгүүлэх (use below link to express your interest):
https://www.facebook.com/events/1000458107138751?ref=newsfeed
Илтгэлийн хураангуй/Abstract:

БНМАУ-ын бүтээн байгуулалтад ажиллах хүчнээр туслах тухай БНМАУ-БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1955-1964 онд нийт 12 мянга орчим хятад ажилчид БНМАУ-д ирж ажилласан билээ. Энэ тухай хэлэлцээрийг 1955 онд хоёр талын төлөөлөгчид боловсруулах үеэр Монголын төлөөлөгчид аль болох олон ажилчныг аль болох урт хугацаагаар, боломжтой бол БНМАУ-д амьдрах эрхтэй үлдээхээр аваачихыг эрмэлзэж байсан нь архивын баримтад тэмдэглэгдэн үлджээ. Уг хачирхалтай хүсэлтийн учир шалтгааныг тодруулахыг уг илтгэлээр зорив. Ингэхдээ хэлэлцээрийн агуулга, цаашдын хэрэгжилтийг Монголын ба Хятадын гадаад бодлого, үйл ажиллагаатай уялдуулан үзэв. Монголын тал Хятадаас ажиллах хүч авахдаа тэдгээр ажилчдад Монголд амьдрах эрх олгох, гэр бүлийг нь Монголд авчрах, Хятад руу мөнгө гуйвуулахгүй байлгахыг эрмэлзэж байсан явдал бол тэднийг буцаалгүй суурьшуулах, улмаар Монголын иргэн болгохыг зорьсон явдал мөн. Гэвч хятад ажилчид 1964 онд Монголоос буцахад Монголд тэднээс бараг хүн үлдсэнгүй. Үүнийг 1950-иад онд явуулсан Монголын гадаад, дотоод бодлогын зарим шинж чанар, Өвөр Монголоос ажилчин ирүүлэх тухай Хятадын талд тавьсан удаа дараагийн хүсэлтүүдтэй уялдуулан үзвэл, Хятадаас ажиллах хүч ирүүлэх Монголын эрмэлзлэл нь ажиллах хүчний хомсдолоо шийдвэрлэх зорилтоос гадна өвөр монголчуудыг нүүлгэн ирүүлэх уламжлалт бодлогыг давхар агуулж байсан нь харагдаж байна.

Some 12 thousand Chinese workers came to the People's Republic of Mongolia between 1955-1964 following the PRM-PRC bilateral Government negotiations on labor for PRM's development. It is recorded in archival documents that during the 1955 negotiation the representatives of PRM held the position of taking in as many workers as possible for as long as possible, and if possible to even give the workers residence in PRM. This presentation seeks to clarify the reasons behind these peculiar requests. In doing so the author has accounted for the contexts of the negotiations, Mongolian and Chinese policies and activities regarding the implementation. The Mongolian position was to give the workers residence, encourage them to bring their families, which would prevent them from paying remittances to China, it is clear that the aim of the Mongolian side was to settle the workers, eventually naturalizing them. However, when the workers left Mongolia in 1964, almost none remained. If we take Mongolian foreign and domestic policies of 1950s as well the repeated requests of the Mongolian side to China to send workers from Inner Mongolia into context, we can clearly see that the Mongolian side, besides attempting to resolve their labor shortage, had an agenda to bring Inner Mongolians to PRM.

Илтгэгч: Др. Намжилчойжилийн Алтантөгс - Түүхч, орчин еийн Монголын түүх, Монголын социалист эдийн засгийн түүх, Монголыг эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны түүх

Намжилчойжилийн Алтантөгс нь 2017 БНХАУ-ын Жилиний их сургуулийг түүхийн ухааны доктороор төгсч, 2018 оноос эхлэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимд багшилж байгаа бөгөөд 2022 Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбар хариуцсан захирлаар ажиллаж байна. Н.Алтантөгс доктор эдийн засаг аж ахуйн түүх, Монголын социалист эдийн засгийн түүх, Монголын эдийн засгийн гадаад харилцаа хамтын ажиллагааны түүх, орчин үеийн Монголын түүхийн чиглэлээр судалгаа хийдэг.

Бүтээлийн жагсаалтын эндээс үзнэ үү.

Altantugs Namjilchoijil completed his PhD in History in Jilin University, PRC in 2017. He began working as lecturer and senior lecturer in the Department of History of the School of Arts and Sciences, National University of Mongolia in 2018. In 2022 Dr. Altantugs Namjilchoijil started working as Vice dean of the Faculty of Humanities, School of Arts and Science, National University of Mongolia. 

Research interests: Economic History, Socialist Economic History of Mongolia, Foreign Economic Collaboration of Mongolia and Modern History of Mongolia

List of publications can be found here.
About the ACMS:  The American Center for Mongolian Studies (ACMS) is a non-profit organization dedicated to supporting scholarship in Mongolian Studies. The Virtual Speaker Series promotes information exchange on a variety of subjects related to Mongolia and is free and open to the public.
American Center for Mongolian Studies, 642 Williams Hall, 255 S. 36th St, Philadelphia, PA 19104, United States
You may unsubscribe or change your contact details at any time.