Subject: 2 цагийн дараа: "Монголын эдийн засаг ба Ковид-19 (The Mongolian Economy and COVID-19)" - Зүүмийн линк

ACMS Виртуаль хэлэлцүүлгийн цуврал | Virtual Panel Series
Илтгэл-хэлэлцүүлэг: 
Монголын эдийн засаг ба Ковид-19
Title: The Mongolian Economy and COVID-19 (This event will be organized in Mongolian, and the recording will later be uploaded with English subtitles.)

Хэзээ: 
Пүрэв, 8-р сарын 26, 21:00 цаг (УБ)
Date: August 26, 9 pm (ULAT); 9 am (EDT)

Хаана: 
Нэвтрэх: Товлосон цагт доорх холбоосоор Зүүмийн өрөө рүү орж шууд нэвтэрнэ үү.
via Zoom. Please join us at the scheduled date and time.

Бид “Virtual Panel Series” цувралын 8-р сарын дугаарыг монгол хэл дээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын сэдэв “Монголын эдийн засаг ба Ковид-19”. Энэ удаагийн дугаарт гурван илтгэл тавигдах бөгөөд дараа нь үзэгчдийн асуултанд хариулна.

Илтгэл №1. "Ковид-19 цар тахлын үеийн ядуурал, тэгш бус байдлыг их өгөгдөл ашиглан судлах нь" Др. Б.Отгонтөгс, МУИС, Эдийн засгийн ухааны профессор

Илтгэл №2. "Монголын ковидын эдийн засгийн сорилтууд" Д.Жаргалсайхан, The DeFacto Gazette/Institute нийтлэлч, эдийн засагч

Илтгэл №3. "Монгол Улсын өрсөлдөх чадвар ковидын үед" Б.Лакшми, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн ерөнхий захирал


Илтгэгчдийн тухай:

Профессор Б. Отгонтөгс нь 1995 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд эдийн засгийн онолын хичээлүүдийг зааж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэдэг. 2010 онд АНУ-ын Колумбийн их сургуульд боловсролын эдийн засгийн чиглэлээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 1998 онд Их Британи улсын Манчестрийн их сургуульд эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан ба 1992 онд Оросын Холбоот Улсад М. В. Лоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуульд эдийн засгийн онолоор бакалаврын болон магистрын зэрэг хамгаалсан. Б. Отгонтөгс нь Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Нээлттэй Нийгэм Хүрээлэн, UNICEF, UNRISD, American Association of University Women, Германы академик олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг DAAD-ийн санхүүжилтээр холбогдох судалгааг хийснээс гадна улсын хэмжээний томоохон төсөл, судалгааны ажлын хэсгүүдэд үр бүтээлтэй ажиллаж, ядуурал, орлого хувиарлалт, боловсролын үр өгөөж, санхүүжилт, тэгш байдлын талаарх судалгаагаар салбартаа танигдсан судлаач эмэгтэй.


Дамбадаржаагийн Жаргалсайхан нь “The Defacto Gazette” болон “The Defacto Institute”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба “DeFacto ярилцлага”хөтлөгч, “Дефакто Тойм” долоо хоногийн Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдалд дүгнэлт өгдөг нэвтрүүлэг хөтөлдөг, эдийн засагч, хараат бус нийтлэлч юм. Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгдөг байсан.


Б.Лакшми нь 1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техник, эдийн засгийн дээд сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалавр, 2002 онд Берлин хотын Техник, эдийн засгийн дээд сургуульд эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр 2010 – 2013 онд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн Менежер, 2013 оноос одоо хүртэл Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захиралаар ажиллаж байгаа. Мөн 2018 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимийн докторантаар сурч байгаа. Тэрээр мөн 2004 – 2008 онд Герман-Монголын Гүүр ТББ-ийн УЗ гишүүн, 2015 – 2018 онд Улаанбаатар хөгжлийн корпорацийн УЗ-ийн хараат бус гишүүн, 2015 оноос Эмэгтэй захирлуудын клубын гишүүний үүрэг гүйцэтгэж ирсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://mongoliacenter.org/vss-22
About ACMS:
The American Center for Mongolian Studies (ACMS) is a non-profit organization dedicated to supporting scholarship in Mongolian Studies. 
The Virtual Speaker Series promotes information exchange on a variety of subjects related to Mongolia and is free and open to the public.
American Center for Mongolian Studies, 642 Williams Hall, 255 S. 36th St, Philadelphia, PA 19104, United States
You may unsubscribe or change your contact details at any time.