Subject: АМСТ цуврал онлайн илтгэл - Солонгод Л.Хурцбаатар - Монгол Брахми бичиг| Mongolian Brahmi script 4/20, Лхагва, 21:00 цаг (УБ) | 9:00 цаг (EST)

АМСТ - Цуврал онлайн илтгэл
Монгол Брахми бичиг 
ACMS Virtual Speaker Series with Dr. Hurcabaatur Solonggod, Mongolian Brahmi Script
Илтгэл Монгол хэлээр болно. Event language: Mongolian.

Хэзээ: Лхагва, 4-р сарын 20, 21:00 цаг (УБ), 9:00 (EST)
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.mongoliacenter.org/vss-apr20/
Оролцох сонирхлоо бүртгүүлэх:
Илтгэлийн хураангуй:

Монголчууд аль эртнээс хоорондоо харьцаа холбоогүй рүни, брахми, кидан, уйгаржин зэрэг дөрвөн зүйлийн монгол үсэг бичгийг хэрэглэж байжээ. "Бугатын хөшөөний бичээс" хийгээд "Хүйс толгойн бичээс" зэрэг нь манай эриний VI болон VII зууны үеэс эхлэн монголчууд өөрийн үндэсний "өвөг монгол хэл"-тэй байснаар барахгүй тус үг хэлээ тэмдэглэсэн "монгол брахми бичиг"- тэй байсныг харуулж байгаа юм. Энэ монгол брахми үсэг бичиг нь дээрээс доош, баруунаас зүүнш босоогоор бичдэг авиа хийгээд үеийн бүтэцтэй хамгийн эртний нүүдэлчин ардын хэрэглэж байсан босоо үсэг бичиг болно. Брахми бичиг нь 2 дан эгшиг, 3 харьяат эгшиг, 24 гийгүүлэгчтэй 31 үсэг тэмдгээр бичигдэнэ.

Илтгэгч: Др. Солонгод Л.Хурцбаатар - Угсаатан судлаач, эртний монгол хэл, үсэг бичиг судлаач

Солонгод Л.Хурцбаатар тухайн үеийн Өвөр монголын Их-Зуу аймгийн Отог хошууны Булаг нэгдлийн Манхат бригад одоогийн Ордос хотын Отогийн өмнөд хошуунд төржээ. 1978 онд Өвөр монголын их сургуулийг монгол хэл бичгийн тусгай мэргэжлээр, 1980 онд тус их сургуулийг номын сангийн тусгай мэргэжлээр суралцан төгссөн.

1996 онд Германы Кёльн их сургуульд хамгийн анхны монгол оюутан болон суралцаж, аспирантын судалгаагаа угсаатан зүй болон өрнө дахин судлалаар Боннын их сургуулийн Төв Азийн салбарт хийжээ. 1999 онд Германы Түбинген Их сургуулийн соёл гүн ухааны хүрээлэнд харьцуулсан шашин судлал ба соёл угсаатан зүйн чиглэлээр докторын зэргээ амжилттай хамгаалсан байна.

2017 оноос эдүгээг хүртэлх цөөхөн хэдэн жилийн дотор “1400 жилийн өмнөх Өвөг монгол хэл – Хүйс толгойн бичээсийн судлал” (судлалын цуврал ①) ба “Өвөг монгол хэл, Монгол Брахми бичиг” (судлалын цуврал ⑧,кириллээр) зэрэг эртний монгол хэл, үсэг бичгийн соёлтой холбоо бүхий эрдэм шинжилгээний зургаан ном туурвин хэвлүүлснээр барахгүй бас арав гаруй улсын 80 гаруй эрдэмтдэд “Өвөг монгол хэл – Монгол Брахми бичиг” –ийг заан сургав. Тэр монголчуудын үсэг бичгийн үүсэл гарлыг XIII зууны “Чингисийн чулууны бичиг” – ээс өмнөх 600 гаруй жилээр урагшлуулж, дэлхий нийтийн олон улс судлалын түвшинд өндөр үнэлгээ авсан байна. 2021 онд Монгол улсын гадаадын эрдэмтдийг шагнан урамшуулдаг хамгийн өндөр төрийн шагнал болох“Алтан гадас” одонгоор шагнагдсан. Солонгод Л.Хурцбаатар 1983 оноос “Бөртэ чоно Гуа марал бол монголчуудын тотем шүтлэг биш” зэрэг 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл туурвиж, монгол, хятад, герман, кирилл, япон үсэг бичгээр нийтэлжээ. 
About the ACMS:  The American Center for Mongolian Studies (ACMS) is a non-profit organization dedicated to supporting scholarship in Mongolian Studies. The Virtual Speaker Series promotes information exchange on a variety of subjects related to Mongolia and is free and open to the public.
American Center for Mongolian Studies, 642 Williams Hall, 255 S. 36th St, Philadelphia, PA 19104, United States
You may unsubscribe or change your contact details at any time.